Долоодугаар сарын зурхай

 

Хонь

Сарын эхэн үед Хонинууд хайр дурлалын тал дээр идэвхтэй байх нь. Мөн од эрхсийн байрлал чамайг энэ сард хуял тачаал, эротик хүслээр дүүргэх нь. Бэлгийн амьдрал чинь урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй байх болно. Өөртөө ч итгэмгүй хэвийн биш зүйлсийг хүсэж, бодож эхлэх юм бол бүү гайхаарай. Энэ сар бүхэлдээ хостой Хонинуудын хувьд шинэлэг зүйлсээр дүүрэн болж өнгөрнө. Харин ганц биечүүд хайж байсан хүнээ олох магадлал бага ч сэтгэлд чинь таалагдах нэгэн гарч ирэх бололтой. Энэ сард шаргуу ажиллахаас илүүтэйгээр амралт зугаалгаар явах, гэр бүл, найз нөхөдтэйгөө хөгжилдөх хүсэл давуу байна. Хэрвээ энэ хүслээ биелүүлж чадахгүй бол хүссэн хүсээгүй ажлаа хийх хэрэгтэй болно. Хонины ордны ажил хэргийг ивээгч Бархасбадь гараг чамд маш их хүч өгөх учраас дэмий битгий өнгөрүүлээрэй. Түүний хүч ажил үүргээ амжилттай, хялбархан биелүүлэхэд чинь туслах болно. Удаан бодож явсан санаачлагаа бодит болгох боломж тохиох ба бүтээлч зан чанар чинь шинэ санаа санаачлага гаргах, тушаал дэвших, амжилттай, үр бүтээлтэй ажиллахад чинь туслах болно. Эрүүл мэнд маш сайн байх учраас сарын турш идэвхтэй байж, аялал зугаалга, зугаа цэнгэлд хангалттай цаг зарцуулна. Энэ нь ч чамайг тайвшруулах болно. Харин сарын хоёр дахь хагаст өөдрөг үзлээ зүлгэхэд анхаараарай.
Эцэст нь хэлэхэд өнөөдөртөө сэтгэл хангалуун бай. Ач холбогдол багатай зүйлсэд бүү санаа зов.

Үхэр

Энэ сард Үхрийнхний амьдралд хайр дурлалтай холбоотой тодорхойгүй байсан зүйлс цэгцлэгдэж, нэг тийш болох болно. Ангараг гараг сарын турш Үхрийнхний дэргэд байх ба ингэснээр чи илүү илэн далангүй байж, аливааг тодорхой байлгах нь дээр гэж үзэх ажээ. Энэ нь чамд зогсонги байдлыг үгүй хийж, шийдвэртэйгээр урагшлах, буруу хүмүүсээс харилцаагаа таслах эсвэл хүссэн хүнтэйгээ хүссэн харилцаагаа эхлүүлэхийн тулд өөрийн зүгээс алхам хийхэд чинь урам зориг өгнө. Ганц биечүүдийн хувьд шинэхэн романсын сураг алга байгаа ч өөрийнхөө хэмжээнд хөгжилтэй, сонирхолтойгоор цагийг өнгөрүүлж чадна. Өөртэйгөө ярилцаж дотоод уруугаа өнгийх цаг хугацаа нь энэ сар болж өгөх юм. Мөн энэ сарын турш багийн ажиллагаа, түншийн харилцаа, ажиллаж байгаа төслүүд нь Үхрүүдэд урам зориг өгсөөр байх болно. Үхрүүд өөрсдөө ч бусдад эрч хүч, урам зориг бэлэглэх бололтой. Гэхдээ өрсөлдөөн дунд ялалтын туг чинийх байхгүй л болов уу Гэвч сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд үйл явдал өөрийгөө нээж олоход чинь бага ч болтугай туслах болно. Сарын эхний хагаст аялал, харилцаа холбооны асуудалтай холбоотой бүтээлч, шинэ санаа шаардсан зүйлс тохионо. Харин хоёрдугаар хагаст гэрээ засаж, сэлбэхэд эсвэл түүх, ёс заншил, барилга, хөдөө аж ахуйтай холбоотой үйл ажиллагаанд хамрагдана. Сугар гараг Үхрийн ордтой ойр байх учраас сарын турш санхүүгийн байдал чинь сайн байх нь ээ. Эрүүл мэндийн хувьд сайн байх хэдий ч нүд болоод түүнтэй ойролцоо эрхтний эрүүл байдалд анхаарлаа хандуулаарай. Сарын хоёр дахь хагаст чиний ямар нэгэн муу зуршил улам лавширч, хүсээгүй үр дагавар авчрах магадлалтай байна. Гэсэн хэдий ч байгальд илүү ойр байж, идэвхтэй байвал чамд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэрүүл маргаан болон түрэмгий зантай хүмүүсээс аль болох зайлсхийгээрэй.

Ихэр

Тодорхойгүй нөхцөл байдалтай байх хэдий ч өнгөрөгч саруудтай харьцуулахад энэ сар илүү дээр байх болно оо. Санчир гараг Ихрийн ордод шилжиж ирснээр шинэ содон зүйл багатай, догдлол сэтгэл хөдлөлгүй, уйтгартай өнгөрч мэдэх нь. Хостой Ихрүүдийн хувьд энэ нь нэг төрлийн шалгуур болно. Хэрвээ хайрт чинь чамаас харьцангуй ах, дүү эсвэл Матрын орд гэх мэт Санчир гарагийн хүчтэй нөлөөнд байдаг бол дээрх шинжүүд бүр ч хүчтэй мэдрэгдэнэ. Гэхдээ сарын 12-ноос хойш Нар, Буд, Сугар гарагууд Санчир гарагийн нөлөөг багасгаснаар байдал сайжирч Ихрүүд хайр дурлалын амьдралдаа сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Сарын сүүлээр аяллаар явж магадгүй. Ажлын талбар дээр 7 сар гарснаар стресстэй, гомдолтой цаг хугацаа дуусаж амар тайван, сэтгэл тэнүүн үе эхэлнэ. Ангараг гараг Ихрийн ордоор дайрч өнгөрөхдөө маш их эрч хүч, санаачлага, хийх зүйлсийг өгөх аж. Энэ дунд бага хугацаанд, ихээхэн ажил амжуулах шаардлагатай төсөл хүлээн авч магадгүй. Энэ нь чамайг цоо шинэ зүйлд сургаж, туршлага болох учраас айж халгалгүй, ханцуй шамлан ороорой. Мөн Ангараг гараг ч чамайг дэмжих болно. Хичээснийхээ хэрээр сайн орлого олох ба энэ сард мөнгө олох, хадгалах, зарцуулах гэх мэт мөнгөтэй холбоотой сэдэв чиний амьдралд томоохон байр суурь эзэлнэ. Эрүүл мэндийн хувьд энэ сард сайн байна. Гэхдээ амны хөндий болоод хоол боловсруулах эрхтний хэвийн байдалд анхаараарай. Амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл хооллодог болоход ээлтэй. Нөгөө талаас гэнэтийн осол гэмтлээс болгоомжилбол зүйтэй.
Эцэст нь энэ сард идэвхтэй байж, шинэ хүмүүс, шинэ газруудтай танилцаарай.

Мэлхий

Хүсэл тачаалаар дүүрэн сар ирж байна. Сексийн эрч хүч, эротик хүслийг тэтгэгч гараг Ангараг Мэлхийн ордод байрласнаар бэлгийн амьдралдаа илүү шийдвэртэй, өөртөө итгэлтэй, шинэлэг, таашаалтай байхад туслах нь ээ. Ингээд болоогүй шүү. 12-ныг хүртэл Сугар гараг Мэлхийн ордыг ивээнэ. Ингэснээр чиний үйлдэл, шийдвэр бүрт ямар нэг байдлаар эротик эсвэл романтик хүслийн сүүдэр агуулагдаж, ганц бие нь хэн нэгэнд татагдаж, хостой гэр бүлтэй нь хайртай хүмүүстэйгээ бүр ч дотно болно. Сарын эхний хагаст хүсэл тачаал, романтик сэтгэлгээнийхээ ачаар хайр дурлалаас аз жаргалыг мэдрэх бололтой. Харин ажлын талбар дээр Мэлхийнхэн энэ сард өөрийнхөө бодож байгаагаас ч илүү амжилттай байх боломжтой. Сарын эхний 20 хоногт Нар өөрийн илч гэрлээ Мэлхийнүүдэд харамгүй түгээнэ. Ингэснээр чиний бусдад нөлөөлөх нөлөөлөл өсөж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, манлайллыг гартаа авна. Сарын эхний 10 хоногт Сугар гарагийн нөлөөгөөр түншийн харилцаандаа хүлээцтэй хандаж, шинэ боломжийг олж харах мэлмий чинь нээгдэнэ. Сарын сүүлийн 20 хоног буюу Нар, Сугар, Буд гаргууд давхцах үед чамд мөнгө олоход тийм ч хэцүү байхгүй. Эцэст нь Мэлхийнхний ажил хэргийг ивээгч Ангараг гарагийн байршил зөв байгаа учраас аз амжилтыг од эрхэс зөгнөж байна. Эрүүл мэндийн хувьд Эрч хүчтэй, өөдрөгөөр өөрийгөө мэдэрч, идэвхтэй байж, шинэ содон зүйл туршихыг хүснэ. Хэрвээ архаг хууч өвчтэй бол үе мөч, арьс,үс, хумс болоод эрдэс бодисын нийлэгжилтэд анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Нарны хэт ягаан туяанаас өөрийгөө сайн хамгаалаарай.
Энэ сарыг дүгнэвэл тушаал дэвших, шинэ төсөл гардаж авахад таатай. Өөрийг харуулах сар гэж хэлж болно.

Арслан

Хэрвээ сарын эхний хагаст хайр дурлалтай холбоотой ямар ч сайхан мэдрэмж төрөхгүй, харилцаа чинь улам дордож, ганцаардаж, сэтгэл санаа гундуу байвал санаа зовох хэрэггүй. Учир нь 12-оос хайр дурлалын Сугар гараг Арслангуудыг ивээж эхэлснээр байдал сайжрах болно. Энэ гараг чамд бусдыг өөртөө татах увдис, өөдрөг үзэл, боломжит нөхцөлүүдийг бэлэг болгон авчрах учиртай. Хосуудын дундах ойлголцол сайжирч, буулт хийн бие биенээ гэсэн сэтгэл эргэн сэргэнэ. Үүнээс гадна энэ сард хэзээ ч мартагдахааргүй, сэтгэл догдлуулсан үйл явдал болж өнгөрнө хэмээн од эрхэс зөгнөсөн байна шүү. Мөн Сугар гараг чамайг сэтгэл санаа, гадаад төрхийн хувьд дэмжээд зогсохгүй мэргэжлийн тал дээр чинь ч өсгөж өндийлгөнө. Сугар гараг нь өөрөө Арслангийн ордны ажил хэргийн “туслагч” учраас 12-оос хойш амжилт, нэр хүнд чам руу урсан ирэх болно. Үүнтэй зэрэгцэн, Сугар гараг чиний бусадтай харилцах харилцаанд ч тус дэм үзүүлж, багийн дотоод ажил, түншийн харилцаа, гэрээ хэлэлцээрийг шинэ төвшинд авчрах нь ээ. Сарын 14-нөөс Буд гараг Арслангийн ордод шилжиж ирснээр бусдад хүч чадлаа мэдрүүлэх, олны өмнө гарч ярих, уриалах, манлайлах хүсэл чамд төрнө. Сарын 21-нд Нар Арслангийн ордод ирснээр нийгмийн болон түншийн харилцаанд чинь сайнаар нөлөөлнө. Сарын 2-р хагасаас орлого чинь эрс нэмэгдэнэ. Гэхдээ тэрний хэрээр тооцоотой зарлагадах хэрэгтэй шүү. Сарын эхний хагаст эрүүл мэндийн хувьд онц сайн гэж хэлж чадахгүй. Бие чинь өвдчихөлгүй дажгүй байх ч амралт, дархлаа хэрэгтэй байгаа нь мэдрэгдэх болно. Сарын 2 дахь 10 хоногоос биеийн байдал сайжирч, эрч хүч мэдрэгдэж, сарын сүүлээр дээд цэгтээ хүрнэ. Эцэст нь гэр бүлийн зөрчил болон асуудалтай харилцаагаа нэг тийш болгон, цэгцлээд гэрээ шинээр засах, солих зэрэгт анхаарлаа хандуулаарай.

Охин

Охины ордныхны хайр дурлалын харилцааг ивээгч Бархасбадь гараг сарын турш тус ордныхонтой ойр байрласнаар энэ талын харилцаа сайн муу аль аль талаараа чиний анхаарлын төвд байх болно. Бархасбадь чамд боломжийг ч авчирна, төсөөлөөгүй асуудлуудыг ч дэвэргэхдээ сайн байх болно. Гэхдээ энэ нь чамд сэтгэл хөдлөлөө хянаж, буурь суурьтай байхыг сануулах аж. Мөн энэ сард Охины ордныхон олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд олноор хамрагдах ба энэ үед хайр дурлалыг ивээгч Сугар гарагийн нөлөөгөөр эсрэг хүйстнээ өөртөө татахад тийм ч хэцүү биш байх болно. Сарын 2, 3 дахь арав хоногт нууцхан дурлалтай учирч магадгүй. Ажлын талбар дээр томоохон дэмжигч эсвэл танилаас чинь санхүүгийн тусламж орж ирнэ. Групп, хамт олны үйл ажиллагаа гардан зохион байгуулахад таатай ба чи өөрийгөө илүү итгэлтэй, чадалтайгаар мэдрэх болно. Сарын эхний 20 хоногт бүхий л гэрээ хэлэлцээр, шалгалт, хяналтын асуудал эерэгээр шийдэгдэж чи зорилгодоо хүрнэ. Шинэ санаа, мэдээлэл технологи, харилцаа холбоотой салбар эсвэл богино хугацааны төслөөс их хэмжээний ашиг олно. Сарын эхний хагаст биеийн эрүүл мэнд чинь асуудалгүй байх ч түүний дараагаар таагүй мэдрэмжүүд төрж эхэлнэ. Сарын сүүлийн арав хоногт сэтгэл санаагаар унаж, эрч хүчгүй болох магадлал өндөр. Гэсэн ч аль болох ажил амралтаа зөв зохицуулж, өөрийгөө ядраахгүй байхад анхаараарай.

Жинлүүр

Жинлүүрүүдийн хайр дурлалын харилцааг ивээж байдаг Ангараг гараг эрчимтэй урагшлах хөдөлгөөнд орсноор чиний хайр дурлалын амьдрал адал явдлаар дүүрч эхэлнэ. Мэдээж сайн талаараа шүү. Ганц биечүүд гэнэтийн бэлэг хүлээн авч, хостой Жинлүүрүүд хайрттайгаа сайхан цагийг өнгөрүүлнэ. Мөн олон нийтийн үйл ажиллагаа, хүлээн авалт, найзуудын цугларалт гэх мэт олон арга хэмжээ энэ сард чамайг хүлээж байна. Энэ нь хайр дурлалтай холбоотой сонирхолтой мэдээ дуулах магадлал өндөр байна гэсэн үг. Ажил, хичээлтэй холбоотой хилийн дээс алхах эсвэл хол явж магадгүй бөгөөд энэ нь чиний хувьд цоо шинэ амьдралыг нээсэн үйл явдал болох болно. Ажлын талбарт амжилтыг өөртөө амлахад буруудахааргүй гайхалтай сар ирж байна. Сарын турш Сугар, Буд гараг болон Нар чамайг ивээж эрч хүч, өөрийгөө дайчлах чадвар, тэмүүлэл, азаар дүүргэж өгөх ба хаанаас хэнээс ч чамд аз ирж магадгүй. Гэхдээ бусадтай харилцах харилцаа, гэрээ хэлэлцээр зэрэг дээр азтай байгаагаа чи илүү ихээр мэдрэх бололтой. Сарын хоёрдугаар хагаст ажил дээрээ нэр хүнд олж, бусдад хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа мэдрэх ба ингэснээр илүү өөртөө итгэлтэй, амбицтай байх хэрэгтэйгээ чи ойлгоно. Энэ сард тушаал дэвших эсвэл шинэ төсөл гардаж хариуцах бололтой. Юутай ч орлого чинь өсөж, хайртай хүмүүс болоод өөртөө зарцуулах мөнгө халаасанд чинь хангалттай байх болно. Сарын турш эрүүл мэнддээ анхаарах анхаарлаа орхиж болохгүй шүү. Бие, сэтгэл санаа чинь эрүүл, эрч хүчтэй мэдрэгдвэл түүнийгээ хадгалахын тулд өдөр тутмын дадалдаа анхаараарай.
Эцэст нь өөрийгөө битгий гол. Цоо шинэ өөрийгөө бий болгохоор зүтгэ.

Хилэнц

Ангараг гарагийн Хилэнцийн ордыг чиглэх шууд хөдөлгөөний нөлөөгөөр Хилэнцүүдийн эрч хүч нэмэгдэж, хэн нэгнийг хайрлах хүсэл нь сэргэнэ. Тэмүүлэл чинь чамайг өөртөө итгэлтэй байхад тусална. Чиний харилцаандаа гаргах шинэ санаачлага, туршилтууд хайртад чинь таалагдаж, бэлгийн амьдрал ч гайхалтай байх болно. Хоорондоо хялбархан ойлголцох ба бие биедээ илүү ихээр тэмүүлж, хосын аз жаргалыг мэдэрнэ. Хайр дурлалын Сугар гараг Хилэнцүүдийг ивээн байрласнаар сарын эхний 20 хоног догдлол, баяр жаргалаар дүүрэн өнгөрнө. Харин сүүлийн 10 хоногт харилцаандаа дүгнэлт хийж, ирээдүйнхээ тааллаар тунгаана. Мөн чиний хайр дурлалын амьдрал карьер, нийгмийн статус, нэр хүнд, боловсрол зэрэгтэй чинь нягт холбогдож эхлэх болно.
Яг одоо чиний карьер өөдөө чиглэлтэй байна. Хилэнцүүдийн ажил амжилтыг ивээгч Ангараг болон бусад гарагсын Хилэнцийн ордоор хурдан хугацаанд дайрч гарах нөлөөгөөр чамд өөрийгөө удирдагч, манлайлагч нэгэн байж чадна гэдгээ бусдад батлан харуулах боломж олдох болно. Ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй гэж дотроос чинь хатгаж, зүгээр суулгахгүй л болов уу. Энэ сард чи үнэхээр амбицтай, эрч хүчтэй байх нь ээ. Сарын эхний хагаст боловсрол, мэргэшил болон аялалтай холбоотойгоор хууль, соёл, шинжлэх ухааны салбар руу хөл тавьж, карьерт чинь нөлөөлөх томоохон үйл ажиллагаанд оролцох боломж тохионо. Онлайнаар ажиллах ажлын санал ирэх ба хүлээж авахад гэмгүй. Санхүүгийн нөхцөл байдал сарын хоёрдугаар хагасаас сайжирч, сарын сүүл гэхэд томоор тэмдэглэхүйц дүнтэй болох шинжтэй байна. Биеийн эрч хүч, гадны биеттэй тэмцэх дархлаа ч сайн байна. Илүүдэл эрч хүчээ дасгал хөдөлгөөнд зарцуулах нь зүйтэй. Гэхдээ айдас, уур бухимдлаа хянаж чадаагүйн улмаас түрэмгий хандлага гаргаж, эрүүл мэндэд халтай, бодлогогүй үйлдэл хийж мэднэ. Тиймээс тайван байж өөрийгөө гэмтээх, өвтгөхөөс зайлсхийгээрэй.
Эцэст нь хэлэхэд өмнөө чухал зорилго тавьж түүндээ төвлөрч ажилла. Бусдаас тусламж хүсэхээс нэрэлхэх хэрэггүй.

Нум

Нумынхны хайр дурлалын харилцааг ивээгч Буд гараг хайр дурлалын Сугар гарагтай ойрхон байрлах ба энэ нь хурим, сүйтэй холбоотой томоохон мэдээ сонсоно гэдгийг илэрхийлж байна. Мөн чи романтик зүйлсийг илүү ихээр хүсэж, хүсэл тачаал чинь ч дотроос чинь хатгах бололтой. Сарын эхний хагаст чи илүү дотогшоогоо өнгийж, өөртэйгөө ярилцана. Хостой Нумууд хайртыгаа сэтгэл санаагаар дэмжиж, туслахын тулд шинэ санаачлага эхлүүлнэ. Мөн харилцаандаа чухал ач холбогдолтой нууцыг нээх бололтой. Харин сарын хоёрдугаар хагас амралт, аяллын байдалтай, өөдрөг жаргалтай мэдрэмжээр дүүрэн байна. Хол байсан хосууд уулзана. Ажлын талбар дээр хэрвээ чамд зорилго бий бол бүү алгуурла. Энэ сард зорилгынхоо гол суурийг бэлдэж, босгохыг од эрхэс санал болгож байна. Үүнд багаа бүрдүүлэх, хэтийн төлөвлөгөөгөө нарийвчлан гаргах, гол хүчээ хуримтлуулах гээд юу ч байж болно. Бизнес аялал, хилийн чанадтай харилцах харилцаа ч сайн байна. Хэрвээ чи ном, сонин хэвлэх, туурвих ажилд оролцох эсвэл гардан хийж байгаа бол сарын хоёрдугаар хагас таатай байна. Мөн энэ сар санхүүгийн хувьд муугүй байж сарын эхэнд мөнгөтэй холбоотой бэлэг эсвэл нэлээд хэмжээний нэмэлт орлого орж ирэх бололтой. Ингэснээр чамд ирээдүйдээ чухал нөлөөтэй төсөлд хөрөнгө оруулалт хийх боломж гарч ирнэ. Тэрхүү хөрөнгө оруулах зүйл нь чиний заавал хийх хэрэгтэй ажил эсвэл дуртай зүйлтэй чинь ч холбогдож болох юм. Гоо сайхан, тав тухтай холбоотой байх магадлал өндөр байна. Сарын эхний хагас бие болоод сэтгэл санааны хувьд хамгийн муу үе байх болно. Сарын турш Санчир гарагийн нөлөөгөөр биеийн байдал тийм ч сайн байхгүй нь. Гэхдээ өөртөө санаа тавьж, биеэ эмчилснээр сарын сүүл 10 хоногт бүх зүйл сайжрах болно. Биеэ гаргуунд нь гаргалгүй анхаарч чадах юм бол сарын турш эрүүл мэнддээ огт санаа зовохгүй байх боломж ч бий гэдгийг хэлье.
Эцэст нь хувийн зохион байгуулалтаа сайжруулаарай.

Матар

Сарын эхний 20 хоногт Нар Матруудын хайр дурлалын харилцааг ивээснээр шинэхэн учрал, гэрлэлт, хурим, хамтын амьдрал гэх мэт томоохон үйл явдлууд өрнөж эхэлнэ. Сарын 12 хүртэл хайр дурлалын Сугар болон харилцаа ойлголцлыг ивээгч Буд гаригууд Матрын ордныхонд ивээлтэй байрлалд байх ба ингэснээр мөч бүрд эсрэг хүйстнээ өөртөө татаж, романтик болзооны урилгаар тасрахгүй, хостой Матрууд гайхалтай аялалд явах, гэрлэх санал хүлээж авах, эхнэр нөхрийн харилцаа халуун дулаан байх гэх мэтээр хөвөрнө. Харин 12-оос хойш Сугар, Буд гаригууд буцах хөдөлгөөнд орсноор хайр дурлалын харилцаа бага зэрэг санаа зовсон, ойлгомжгүй, хардаж сэжиглэсэн уур амьсгалаар солигдоно. Ажлын талбар дээр энэ сар багийн ажиллагаа, түншийн холбоо, гэрээ хэлцэл зэргийг онцлох бололтой. Сарын 22-ныг хүртэл Нар, 12-ныг хүртэл Сугар, Буд гаргиуд Матруудыг ивээснээр шинээр гэрээ хэлцэл хийхэд ээлтэй байж, маш сайн тохиролцоонд хүрч чадна. Харилцагч, үйлчлүүлэгчдийн тоо өсөж, танай байгууллага салбартаа томоохон өрсөлдөгч нь болж гарч ирэх бололтой. Хууль цагдаатай холбоотой асуудал сайнаар шийдэгдэнэ. Сарын 2-р хагаст хувийн болоод байгууллагын санхүүгийн нөхцөл байдал гайхалтай сайн байна. Нэлээд хэмжээний нэмэлт орлого, бэлэг болон материаллаг олз омог орж ирнэ. Ажил хэргийн найрсаг харилцаа танай болоод түншлэгч байгууллагад ашиг орлого авчирч ажлын байрны уур амьсгал бүхэлдээ дулаан, эрч хүчтэй байна. Орлого нэмэгдсэнээр чи өмнө нь бодож байгаагүй салбартаа хөрөнгө оруулалт хийх магадлалтай. Энэ тал дээр долоо хэмжиж нэг огтлохыг од эрхэс чамд сануулж байна шүү.
Санчир гараг сарын турш Матруудад ивээлгүй байрлалд байснаар сэтгэл санаа эмзэг байж, сэтгэл хөдлөлдөө хэт автах, амархан гуниглах бололтой. Энэ нь чиний эрч хүчийг сорж, сарын 2 дахь 10 хоногт эмнэлгийн тусламж авах хэрэгтэй болж магадгүй учраас аль болох сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, амрааж байгаарай. Йог, бясалгал гэх мэт оюун санааг эмчлэх хөтөлбөрт хамрагдвал сайн. Сарын 12-оос хойш өөртөө хувцас, үнэртэн, үнэт эдлэл гэх мэт шинэ, гоё зүйл аваарай. Энэ нь амьдралдаа сэтгэл хангалуун байхад чинь тусална.

Хумх

Хумхуудад хайр дурлалын талбарт хүлээцтэй байхыг сануулж байна. Хостой Хумхуудын хувьд хайртаасаа хараат болсон мэт мэдрэмж төрнө эсвэл харилцаагаа аварч үлдэхийн тулд гуравдагч этгээдтэй зохицох хэрэг гарна. Сарын 12-оос хайр дурлалын Сугар, харилцан ойлголцлын Буд гаригууд Хумхуудыг ивээж эхэлснээр нөхцөл байдал сайжирч, асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ. 22-ноос Нар Хумхуудтай ивээл байрлалд ирснээр сарын сүүл хүртэл сонирхолтой, гайхалтай цаг хугацааг өнгөрүүлэх бололтой. Ганц биечүүдийг ажлын газрын романс хүлээж байна. Ангараг гарагийн нөлөөгөөр Хумхын ордныхон ажлын талбар дээр илүү шийдэмгий, зоригтойгоор урагшилж эхэлнэ. Яг л унтаж байгаад сэрсэн мэт өрсөлдөж ялах хүсэл чамайг эзэмдэж, илүү санаачлагатай, манлайлагч нэгэн болгох болно. Өөрийгөө элит тулаанчийн дүрээр харж, нөхцөл байдлыг гартаа авах хэрэгтэйг чи ойлгоно. 22-ныг хүртэл ивээх Нарны нөлөөгөөр өрсөлдөх чадвараа харуулж, бүтээлч, санаачлагатай байдал чинь дээд цэгтээ хүрнэ. Сугар, Буд гаригууд бас 12-ныг хүртэл Хумхуудтай хамт байх учир ажилдаа дурлах, чин сэтгэлээ зориулахад чинь тусална. Санхүүгийн хувьд ч од эрхэс Хумхуудад өгөөмөр хандах бололтой. Гэхдээ хэрэгцээгүй, үр өгөөжгүй худалдан авалт хийхээс аль болох татгалзаарай. Энэ сард Хумхынхан амьдралынхаа хэв маягт ихээхэн өөрчлөлт хийх бололтой. Энэ нь эрүүл мэндийн томоохон асуудал өмнө чинь тулгарсантай холбоотой байх болно. Хөл хүнд Хумхууд эрүүл мэнддээ хэт их санаа зовох хэрэггүй. Энэ нь эргээд муугаар нөлөөлнө гэдгийг санаарай. Мөн энэ сард эмчилгээ сувилгаа хийлгэх, йог бясалгал хийж оюун санаагаа амраах, гоо сайхандаа анхаарвал сайн.
Эцэст нь хэлэхэд нийгмийн идэвхтэй байж найз нөхөд, хамт олонтойгоо дотно байгаарай. Шинэ хүмүүстэй танилцах боломжуудаас бүү татгалз.

Загас

Сарын эхний 10 хоногт Загасны ордны бусадтай харилцах харилцааг ивээгч Бархасбадь болон хайр дурлалын Сугар гаригуудын нөлөөгөөр Загас жараахайнуудын хайр дурлалын амьдрал сонирхолтой, догдлолтой, хөгжилтэйгөө өнгөрөх бололтой. Хостой, гэр бүлтэй Загаснууд ханийн жаргалыг ханатал мэдрэх болно. Харин ганц биечүүд хайсан нэгэнтэйгээ эсвэл түүнд тун дөхсөн сайн хүнтэй учирч цаг хугацааг үүлэн дээр хөвөх мэт өнгөрүүлэх нь ээ. Үүнд сексийн харилцаа ч хамаатай шүү. Сарын 22-ноос Нар Загасны ордыг орхиж явснаар дээрх эрч бага зэрэг буурах болно. Гэхдээ чи хичээвэл бүх зүйл гайхалтайгаар өрнөсөөр байх болно оо. Санчир гарагийн нөлөөгөөр Загаснуудын ажил хэрэг тийм ч амар хялбар байхгүй бололтой. Гэхдээ чи өөрийнхөө тэвчээр, уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимийг хангалттай хүртэнэ. Зорилгоо тодорхой байлгаж, стратегиа хөгжүүлэх нь юу юунаас илүү чухал шүү. Сарын 2 дахь 10 хоногоос Сугар, Буд гараг болон Нарны нөлөөгөөр ажлын талбар дээр өөрийгөө харуулах цоо шинэ боломжууд гарч ирнэ. Энэ үед хувийн ирээдүйн төлөвлөгөөг эргэн харж, ахин бодолцож үзэх нь зүйтэй. Зорилгодоо амжилттай хүрэхийн тулд төсөөлөл, авьяас, тархи гурваа зэрэг ажиллуулаарай. Мөнгө санхүүг ивээгч Ангараг гараг Загаснуудын хувьд ээлтэй байрлалтай байх учир мөнгөөр гачигдалгүй, илүү ихийг хийх боломжтой байх болно. Гэхдээ өмнөх туршлага, сургамжуудаа мартаж болохгүй шүү. Загаснуудын бие болоод сэтгэлийн эрүүл мэнд сарын эхний 20 хоногт тун сайн байна. Эрч хүч, урам зоригтой байх ба эргэн тойрондоо ч тэдгээрээсээ харамгүй цацах болно. Сарын сүүлийн 10 хоног эмчилгээ, сувилгаа хийлгэх, гоо сайхандаа анхаарахад ээлтэй.
Эцэст нь хэлэхэд өөрийнхөө гол зорилгыг тодорхойлж, урдаа тавиад зөвхөн түүндээ төвлөрөн ажилла. Тууштай байна гэж яадгийг харуулаад өг.

Энэ зуны трэнд өндөр өсгийтүүд

 

Чих шуугиж, хатгасан үед хэрхэх вэ
Чих өвдсөн үед хэрхэх талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Олон цаг чихэвч хэрэглэх, чанга дуу сонсох, чанга яригчийн дэргэд байсны улмаас чих шуугиж өвддөг. Мөн тархины судас хатуурах, толгой өвдөх зэргээс бол чих өвдөх нь бий.

 

Алхам №2

 

 

Хэрвээ та олон цагаар чихээ өвтгөхөөр чанга дуу чимээтэй газар байсан бол 24 цаг тайван намуун орчинд байх хэрэгтэй. Чихээ амраахгүй бол чих хатуурах цаашлаад сонсгол муудах эрсдэлтэй.

 

Алхам №3

 

 

Та жилдээ 1-2 удаа мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Хэрвээ таны чих 3 дээшгүй өдөр хатгуулсан бол заавал эмчид үзүүлээрэй.

 

Алхам №4

 

 

Чих өвдсөн үед сэрүүн орчинд унтаж, амрах хэрэгтэй.

 

Алхам №5

 

 

Зөвхөн эмчийн заавраар эм худалдан авах хэрэгтэй. Баталгаа эм тариа таны чихний сонсолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

 

Алхам №6

 

 

“Гинкго Билоба” ургамлыг эмчилгээний зориулалтай өдөрт дуслаар гурван удаа хэрэглэх. Уг эмчилгээний зориулалттай ургамал  чихний өрөвслийг дарахаас гадна чих шуугих үед эерэгээр нөлөөлнө.

 

Алхам №7

 

 

Чих шуугих, хатгуулсан үед чангаар ярих, дуу чимээ ихтэй газар олон цаг байхыг хэрэггүй.

 

Алхам №8

 

 

Чих шуугих, хатгуулж өвдөх үе та аль болох тайван байж, өвчнөө даамжрахаас сэргийлээрэй.

 

Алхам №9

 

 

Чих өвдсөн үед архи, согтууруулах ундаа хориотой. Эдгээр бүтээгдэхүүн чихийг өрөвсүүлдэг байна.

 

Алхам №10

 

 

Чих хатгаж, өвдсөн үед давсыг уусмалаар чих рүүгээ хий хэмээн иргэд зөвлөдөг. Харин энэ арга чихийг өвтгөдөг байна.

Элгээ цэвэрлэснээр эрүүлжиж турах бэлдмэл

Үр дүнтэй аргаар турахыг хүсвэл эхлээд элгээ цэвэр, эрүүл байлгах хэрэгтэй гэдгийг та мэдэх үү? Элэг бол хүний бие организмын зайлшгүй чухал 5 цул эрхтэний нэг бөгөөд элдэв муу зуршил, хоол хүнс, гадны нөлөө зэргээс шалтгаалж элэг гэмтэж, муудаж байдаг. Элэг нь биед хуримтлагдсан өөх тосыг задлан боловсруулж, биед шаардлагагүй хог хаягдлыг цэвэрлэж байдаг эрхтэн бөгөөд элэг эрүүл байх нь жингээ барих, таргалалтаас сэргийлэх, зөв аргаар турах бас нэг гол зүйл юм. Тиймээс таны элэг цэвэрхэн, эрүүл байж байж та илүүдэл жингүй, эрүүл аргаар турах үүд хаалга болно гэсэн үг юм. 

Энэхүү бэлдмэл орох орцууд нв цэвэр байгалийн гаралтай ургамал, ногоо учраас хүнийй биед орж элгийг байгалийн аргаар угааж цэвэрлэх бөгөөд элдэв муу хор нөлөө үгүй юм. 

Бэлдмэл хийх орцууд:

1. Яншуй - 6 цайны аяга жижиглэн хэрчсэн яншуй

2.  Майлз - 350гр жижиглэн хэрчинэ. 

3. Ус - 6 цайны аяга 

4. Нимбэг - 3 ширхэг 

 

Хийх арга: Яншуй, майлзыг жижиглэн хэрчинэ. Ингээд автомат холигчинд хийнэ. Дээрээс нь нимбэгний цэвэр шүүсийг шахна. Ингээд сайтар миксэрдээрэй. Хамгийн сүүлд 6 аяга усыг хийнэ. Ингээд ногоон өнгөтэй өтгөндүү бэлдмэл болтол дахин миксэрдэнэ. Яншуй, майлз маш сайн задарсан байх хэрэгтэй.

Хэрэглэх арга: Өглөө, өдөр, оройны хоолны өмнө буюу өдөрт нийт 3 удаа 2, 2 аягаар ууна. Нийт 6 аягыг нэг өдөр 2, 2-оор таслаж хоолны өмнө ууна гэсэн үг. Энэ мэт аргаар 3 өдөр тасралтгүй ууна. Энэ 3 өдрийн турш өөх тос ихтэй, хүнд хоол хэтрүүлэн идэхгүй байхыг анхаараарай. Аль болох өөх тос багатай, хөнгөн чанарын атлаа уураг тэжээл ихтэй ямар ч хоол идэж болно. Мөн ус маш сайн уух хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд 3 өдрийн дотор энэхүү бэлдмэл нь таны элэгний бүхий л бохирдлыг цэвэрлэж эрүүлжүүлж биед хуримтлагдсан өөх тосны өнгөрийг цэвэрлэнэ. Ингэснээр хоол боловсруулалт сайжирч, жин хасч, биед хуримтлагдах өөхс тос, илүүдлийг элэг илүү сайн цэвэрлэж эхэлдэг байна. 

Бэлдмэлийг 3 өдрөөс илүү уух хэрэггүй. Харин 7-10 өдөр завсарласны дараа дахин энэхүү аргаар бэлдмэл хийж 3 өдөр дэглэм барьж болно. 

Ингээд та маш олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан байгалийн бүтээгдэхүүнүүдээр өөрийн элгээ цэвэрлэж турах процессд орлоо гэсэн үг. Танд амжилт хүсье. 

Өмнөд Солонгос улсад хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар"-уудын хугац

 

227056_25407_156.jpg

 

 

 

   Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яамнаас өнгөрсөн Бямба гаригт тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар"-уудыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргажээ.

   Тус шийдвэрийн дагуу гадаадын хууль бус иргэд нь ирэх 4-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 30-ны өдөр дуустал, зургаан сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна.

Өршөөлийн сарын хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

   Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо сүүлийн таван жилийн турш өсөн нэмэгдэж, 2014 оны 12-р сарын 31-ний байдлаар 214,000-н хүн болсон байна. Энэ нь тус улсад амьдарч байгаа гадаадын нийт 1,899,000-н иргэний 11.2% нь хууль бусаар амьдардаг гэсэн үг ажээ.

    

Жижиг биетэй, намхан бүсгүйчүүд юуг голлож, юунаас зайлсхийвэл өндөр, нарийхан харагдах вэ?
 

94845926cbaf3db19cc03b9345060863.jpg

1. Нэг өнгөөр дагна.

Толгойноосоо хөл хүртлээ нэг өнгөөр дагнаж хувцаслах нь биеийг уртасгаж харагдуулахад нөлөөлдөг. Энэ нь илүү өндөр болгож харагдуулдаг ид шидтэй. Хэт олон өнгийн хувцас нэг дор өмсөх нь жижиг биетэй бүсгүйчүүдэд тун тохиромжгүй. Учир нь энэ нь олон блок давхарлаж өрсөн юм шиг харагдуулна.

2. Өндөр суудалтай өмд юбка өмс.

Цээж, хөлний пропорцоо өөрчилснөөр илүү өндөр харагдах боломжтой. Өндөр суудалтай өмд, шорт нь “харааны хууралт”-ыг бий болгож, хөлийг уртасгана.

3. Макси юбканаас бүү ай.

Намхан бүсгүйчүүд урт бошинз өмсвөл илүү жижигхэн харагдана гэж эмээдэг. Гэхдээ дэрвэгэр биш, шулуун баганан стильтэй юбка харин ч хөлийг чинь урт харагдуулах болно гэдгийг сана. Энгийн майкыг дотуур нь хийж, резинийг нь бүсэлхийнийхээ дээхнэ хавьд хүртэл татаж өмсөөрэй.

4. Богино өмднөөс зайлсхий.

Гуталны яг дээхнэ шуумагтай өмд нь илүү өргөн, богино хөлтэй харагдуулна. Харин гуталныхаа ихэнх хэсгийг далдалсан өмд өмсвөл хөл чинь арай урт харагдана. Мөн өргөн, трапецан өмднөөс татгалзаарай.

5. Өөртөө яг таарсан, бариувтар хувцас өмс.

Жаахан л сул, дэрвэгэр, өргөн загвартай хувцас биеийн чинь хэмжээг томсгож, өндрийг багасгана.

6. Нарийхан бүс сонго.

Бүс бол их бие, болон биеийн доод хэсэг хоёрыг зааглаж өгдөг акссесуар. Тиймээс өргөн бүс зүүвэл цээж чинь урт, хөл чинь богино харагдах магадлалтай. Нарийхан бүс зүүвэл хувцаслалт чинь цэмцгэр болно.

7. Том хэмжээтэй гар цүнх авах хэрэггүй.

Зөвхөн цүнх, бүс ч биш, ямар ч акссесуарны хувьд том хэмжээнээс зайлсхийгээрэй.

8. Босоо шугамтай нөхөрлө.

Өргөн зураас тарган харагдуулж, босоо зураас өндөр нарийхан харагдуулдаг гэдгийг өөрийнхөө галбирт зохицуулж хувцасладаг бүсгүйчүүд сайн мэдэж байгаа. Гэхдээ нэг дор хэд хэдэн босоо шугамтай хувцас өмсөхийн оронд зөвхөн зураастай өмд, эсвэл юбка сонгох нь дээр юм.

9. Хээгээ зөв сонго.

Жижиг биетэй бүсгүйчүүд том том хээнээс татгалзах хэрэгтэй. Үүний оронд жижиг, босоовтор замтай хээг сонго.

10. Шовх үзүүртэй гутал өмс.

Ийм гутал нь хөлийг хэвийн хэмжээнээс арай урт харагдуулдаг. Ялангуяа өсгийтэй гутал өмсөж чаддаггүй намхан бүсгүйчүүдэд сүүлийн үед моодонд ороод байгаа гурвалжин хоншоортой баллерина авахыг зөвлөж байна.

11. Бүслүүртэй гутал бүү өмс.

Ийм гутал нь хөлийг илүү бүдүүн, богинохон харагдуулдаг тул бидний зорилгод нийцэхгүй.

Дархлаа сайжруулах бэлдмэл өөрсдөө хийцгээе
Дархлаа сайжруулах бэлдмэл өөрсдөө хийцгээе

Улирлын онцлогоос шалтгаалж хүний бие организм ядарч сульдаж дархлаа султай болох нь бий. Гоо сайхандаа анхаарч бас дархлаагаа тэтгээрэй. Хүний биеийн дархлаа тогтмол идэвхитэй байхад зайлшгүй шаардлагатай эрдэс бодис, амин дэмүүд хэрэгтэй байдаг. Эдгээр эрдэсүүд дутагдсанаар дархлаа сульдаж амархан ядарч сульдахаас гадна аливаа өвчин тусахад амархан, эмзэг болдог байна.

 

Тэгвэл гэрийн нөхцөлд өдөр тутмын хэрэглээндээ дархлааг тэтгэн энэхүү бэлдмэлийг хийж хэрэглэж заншаарай. Энэхүү бэлдмэл нь дархлаа тогтоохоос гадна нүүрний арьсийг толигор, гэрэлтсэн болгож цайруулж эрүүлжүүлж өгдгөөрөө давхар ач тустай шүү.

 

Бэлдмэлд хэрэглэгдэх орц:

 

- Нимбэг 2 ширхэг

 

- Зөгийн бал 200гр

 

- Оливын тос 100гр

 

Сайн чанарын шинэхэн нимбэг, байгалийн гаралтай органик зөгийн бал болон сайн чанарын оливын тос хэрэглэвэл маш сайн үр дүн өгнө.

 

Хийх арга:

 

1. Сайтар угааж цэвэрлэсэн варианы шилэнд нимбэгний шүүсийг шахна. Нимбэгний үрийг түүж хаяарай.

 

2. Ингээд нимбэгний шүүсэндээ зөгийн балыг хийж сайтар хутгана.

 

3. Хамгийн сүүлд оливын тосыг хийж сайтар холиорой. Өөр хоорондоо уусч шаргал өнгөтэй бэлдмэл болтол нь холино. Ингээд хөргөгчинд биш нар, салхинаас хол сүүдэртэй газарт тасалгааны температурт хадгалж хэрэглэнэ.

 

 Хэрэглэх арга:

 

Өглөө бүр өлөн элгэн дээрээ хоолны халбагаар 1 удаа ууна. Бэлдмэл дууссаны дараа дахин шинээр хийгээд хэрэглээд байж болно. Энэ нь дархлааг сэргээж халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

 

Арьс арчлахдаа:

 

Дээрх бэлдмэлийг нүүрэндээ жигд нимгэн түрхэж 5-7 минут зөөлөн массаж хийгээд бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Таны арьс зөөлөрч, толигор, гэрэлтсэн сайхан цагаан арьстай болох болно.

Бэлхүүсээрээ турах 3 минутын дасгал

Өөртөө анхаарч, сайхан биетэй болохыг хичээсэн ч фитнесст явах завгүй хүмүүст зориулан өдөрт 3-хан минутыг зарцуулаад л гэдэсний булчинтай болгох хялбар дасгалыг хүргэж байна. Та бүхэн шантралгүй дагаад хийгээрэй.

 

Биес хорт бодисыг гадагшлуулах нууц сүүн мацаг
news-image

Эрүүл амьдрахыг хүн бүр л хүсдэг. Заавал өвчилснийхөө дараа эмнэлэг гэлгүйгээр биеэ эрүүлжүүлэх аргууд бий. Жишээ нь мацаг. Эртний энэтхэг, түвд, монголчууд мацаг барихыг биеэ эрүүлжүүлэх шилдэг арга гэж үзсээр ирсэн нь учиртай. Тогтмол мацаг барих нь дотоод биеийн цэвэрлэгээ, хоол хүнсний зогсолтгүй эргэлтийг зогсоож, хүний биед хуримтлагдсан олон хорт бодис, илүүдэл хаягдлыг биеэс цэвэрлэж бодисуудыг задралд хүргэж гаргадаг. Ингэснээр таны оюун санаа ч эрүүлждэг. Мэдээж элдэв өвчнөөс сэргийлэх сайн талтай.

Мацаг барих нь 22-55 насныханд илүү тохиромжтой. Элэг, цөсний өөрчлөлттэй, зүрх судасны өвчтэй хүмүүст илүү үр дүнтэй байдаг. Та хагас мацаг барихаар шийдсэн бол хоол идэлгүй зөвхөн шингэн зүйлийг л уух хэрэгтэй. Энэ нь бүтэн 24 цаг үргэлжилж үр дүнд хүрнэ. Ганц хоёрхон удаагийн мацаг барилтаар өөрийгөө эрүүлжүүлсэн гэж ойлгож болохгүй. 7-10 хоногт тогтмол нэг удаа хийж байж жинхэнэ үр дүнд хүрнэ. Харин мацаг барилт дууссаны дараа хүнд хэлбэрийн хоолноос татгалзаж бие организмаа хооллолтод аажмаар дасгаарай. Ингээд та бүхэндээ сүүн мацгийг хэрхэн барих талаар танилцуулж байна.

Сүүгээр мацаг барихын тулд долоо хоногийн нэг өдрийг сонго. Сонгосон өдрийнхөө 13.00 цаг хүртэл юу ч идэж болно. Харин 13.00 цагаас хойш ганцхан сүү л ууна. Өлссөн ч, цангасан ч сүү л ууна гэсэн үг. Гэхдээ их хэмжээгээр биш. Өл, цангаа тайлах маягаар л уух хэрэгтэй. Маргааш өглөө нь мацгаа тайлах учиртай. Өглөө сэрэнгүүтээ усанд орж, нэг аяга лимон, зөгийн балтай ус ууна. Ус ууснаасаа цагийн дараа ногоон өнгийн байцаа, яншуй гэх мэтийн ногоогоор салат хийж ид. Гэхдээ салат чинь ямар ч амтлагчгүй байх ёстой.

Тэгээд өдрийн 13.00 цаг хүртэл дахиад л сүүгээ ууна. Ингээд 24 цагийн турш үргэлжилсэн мацаг чинь тайлагдана. Сүү бол биеийн хорыг гадагшлуулдаг гайхалтай бүтээгдэхүүн. Энэ мацгийг дорж хаяж тасралтгүй гурван cap барих хэрэгтэй. Биеийн хор чинь гадагшилж, жингийн илүүдэлтэй хүмүүс жингээ хаях боломжтой. Мацгаа арай хүндрүүлье гэвэл сүүний оронд ногоон цай юм уу, усыг сонгож болно.

Жавхлан Баясгалан- Хос орчлон
Shine uy - Hosuudiin bayar tsoo shine hoshin shog 2016
Хуурайшиж хөгширсөн арьсны шидэт маск
news-image

Хаврын улиралд арьс хуурайшихаас гадна салхины нөлөөнөөс болж үрчлээ үүсэх нь бий. Тиймдээ ч та бүхэндээ хуурайшиж хөгшрөлтөөс сэргийлэх маскыг танилцуулж байна.

Төмсийг хальстай нь чанана. Дараа нь хальсыг нь цэвэрлээд нухаад, дээр нь 1-2 хоолны халбага халуун сүү, 1 өндөгний доторх шарыг нэмнэ. Сайтар хутгасан төмсний нухашыг нүүр хүзүүний арьсан дээр тарааж түрхээд дээрээс нь халааж бэлдсэн гар нүүрний арлчуураар бүтээнэ.

20 Минут болгосоны дараа нүүрээ эхлээд бүлээн дараа нь хүйтэн усаар угаадаг. Энэ бигнүүр бүх төрлийн арьсанд сайн тэгэхдээ хуурайшсан хөгширсөн арьсанд хэрэглэвэл илүү сайн.

Энэ маск нь арьсыг тань сэргээж тэжээж толигор болгохоос гадна чанга торгомсог болгодог.

Өсвөр насны охинтой ээж бүр заавал уншаарай
Эмэгтэй хүний хамгийн чухал үе бол яах аргагүй өсвөр нас байдаг. Тиймдээ ч яг л тэр насан дээр нь сайн ярилцаж , бүхнийг ойлгуулж илэн далангүй байх ёстой. Гэхдээ тэр бүр ээжүүд мэдээд байдаггүй нь харамсалтай юм. таны хажууд өсөн торниж яваа охин чинь таниас юу хүсдэг гэдгийг мэдэх үү?

1. Та бол охиныхоо багш байх хэрэгтэй.

Ирээдүйд амьдралаа авч явах хамгийн чухал зүйл бол яах аргагүй мэргэжил. Тиймээс та л охинтойгоо ярилцахгүй юм бол өөр хэн ч ярилцахгүй шүү дээ. Гэхдээ та ийм мэргэжил сонго гэж хэзээ ч тулгаж болохгүй. Өөрийнх нь бодлыг хүсэл мөрөөдлийг сонсох ёстой. Та зөвхөн багш хүний үүргийг гүйцэтгэх ёстой. Ямар вэ гэвэл зөвхөн чиглүүлэх. Энэ мэргэжил ийм зүйлсийг хийдэг , ийм зүйлсийг мэддэг байх шаардлагатай гэх мэт. Хэрвээ та өөрөө мэдэхгүй байвал охиныхоо ирээдүйн төлөө мэдээллүүдийг цуглуулах хэрэгтэй.

2. Та сайн сонсогч байх хэрэгтэй.

Хамгийн ихээр хүнтэй ярилцахыг хүсдэг үе. Юуны ч тухай хамаагүй ядаж ганцхан цаг сонсогч байгаад үзээрэй. Эхний өдөр таниас ичиж , юм ярихгүй байж магадгүй. Дараа дараагийн өдрүүдээс эхлэн тантай нээлттэй харьцдаг болно. Хамгийн чухал анхаарах зүйл нь охин чинь юуны ч талаар ярьсан хамаагүй хүндэтгэн сонсоод хэрэгтэй зүйлсийг нь хэлж өгөөрэй.

3. Та охиныхоо хувьд эмэгтэйчүүдийн эмч байх хэрэгтэй.

Яагаад охиноосоо +18н талаар нуух ёстой гэж? Мэдээлэл дутуугаас болж үр хөндөлт , хүсээгүй жирэмслэлт үүсдэг гэдгийг бид бүгд мэддэг. Гэхдээ энэхүү зүйлсийн талаар мэдээллийг өгдөг ээж аав маш ховор. Та өнөөдрийг хүртэл охиныгоо нялх хэвээр нь хардаг байх. Гэхдээ аль хэдийнээ эмэгтэй хүн болчихсон явж байгаа ч юм бил үү? Бэлгийн харилцааны талаар ХЭЗЭЭ Ч !!! нууж болохгүй. Аль болох нээлттэй ярилц.

4. Та сайн зөвлөгөө өгөгч байх хэрэгтэй.

Хэзээ ч хамаагүй таниас юм асуугаад хажууд чинь суувал завгүй байна гээд явуулж болохгүй. Зориг гарган таны хажууд ирсэн ч юм бил үү? Хамгийн чухал зүйлээ ярих гэж байсан ч юм бил үү? Таны охин сэтгэлдээ шаналалтай таниас нууцаар уйлан сууж байгаа юм биш байгаа? Хэрэгтэй зөвлөгөөнүүдийг цаг тухайд нь өгөх хэрэгтэй шүү.

5. Та хамгийн сайн ээж байх хэрэгтэй.

Та охиныгоо хамгийн сүүлд хэзээ үнссэн бэ? Хамгийн сүүлд ээж нь охиндоо хайртай шүү гэж хэзээ хэлсэн бэ? Хүүхэд гэдэг эцэг эхийн тусгал байдаг. Та ямар үйлдэл гаргана яг л таныг дуурайдаг. Хүүхдийнхээ хажууд хэзээ ч битгий хараалын үг хэрэглэ. Хэзээ ч битгий хүнийг муулж ярь. Бүх зүйлийн учрыг тайлбарлан ойлгуул. Хайртай хөвгүүнээс нь яагаад салсан талаар сонирх , ямар хүүхдүүдтэй найзалж байгааг нь асуу. Ямар хөвгүүн таалагддаг талаар нь ярилц. Битгий буруутга , битгий зэмлэ , хэнтэй ч битгий харьцуул. Та ч гэсэн өсвөр насыг  туулж гарсан. Бүгд л алддаг. Хамгийн гол нь та алдааг нь засан ойлгуулах хэрэгтэй шүү.

                                                  Охиндоо заавал цаг гаргаарай.  

С Жавхлан, Т Баясгалан - Хаврын найраг
Гуяны илүүдэл өөхийг маш түргэн хугацаанд хайлуулах дасгал

Хүний биеийн турахад хамгийн хүндрэлтэй хэсгүүдийн жагсаалтыг "гуяар турах" асуудал тэргүүлдэг гэхэд хилсдэхгүй. Хэрэв та гуя хэсгээрээ хуримтлагдсан илүүдэл өөхөндөө сэтгэл дундуур явдаг бол түргэн хугацаанд өөх хайлуулах эдгээр дасгалуудыг туршаад үзээрэй. 

Хажуу тийш өшиглөлт: 

Хажуу тийш хөлөө өндөр өргөж өшиглөх нь гуяны дотор өөхийг багасгадаг. Нэг талдаа тус дасгалыг 10 удаа давтаарай

Хөлөө урагш нь эгцэлж өргөх дасгал: 

Нэг хөлөө нугалж хажуу талаараа хэвтээд нөгөө хөлөө эгцэлж дээш өргөнө. Энэ нь гуяны булчинг чангаруулахад тустай. Нэг талдаа тус дасгалыг 10 удаа давтаарай

Гуяны ар булчинг хөгжүүлэх дасгал 

Энэ дасгал нь гуянд хуримтлагдсан илүүдэл өөхийг шатааж, гуя өгзөгний булчинг чангаруулдаг. Нэг талдаа тус дасгалыг 12 удаа давтаарай 

Дасгалуудыг хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй зааврыг та доорхи бичлэгээс үзнэ үү. 

 <iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/_rY2Ox3ZBgI" frameborder="0" allowfullscreen></iframe>

Чамайг зовоодог мөөгөнцөр
Урин дулааны цаг эхлэхэд олон эмэгтэй дотоожны цаана нуугдсан халдваруудтай тэмцэх хэрэгтэй болдог. Учир нь цаг агаарын энэхүү өөрчлөлт нь эмэгтэй хүний бие мах бодийн тэнцвэргүй байдлыг бий болгодгийг бид өөрсдөө ч анзаардаггүй. Гэлээ гээд үүнд санаа зовох хэрэггүй дээ.

Урин дулааны цаг эхлэхэд олон эмэгтэй дотоожны цаана нуугдсан халдваруудтай тэмцэх хэрэгтэй болдог. Учир нь цаг агаарын энэхүү өөрчлөлт нь эмэгтэй хүний бие мах бодийн тэнцвэргүй байдлыг бий болгодгийг бид өөрсдөө ч анзаардаггүй. Гэлээ гээд үүнд санаа зовох хэрэггүй дээ.

Харин ч хаврын эхний өдрүүдэд нандин эрхтэнд “халддаг” мөөгөнцөр мэтийн халдвараас сэргийлэх аргыг сурахад л хангалттай биз дээ. Чамайг тавгүйтүүлж, үргэлж санааг чинь зовоодог өнөөх гайхлуудтай тэмцэх аргыг Монголжингоо нь эмч нарын судалгаанаас үндэслэн хэд хэдэн зүйлийг олж бичихээр шийдлээ.

Эмэгтэй хүн гэдэг гаднаа хэчнээн үзэсгэлэнтэй сайхан байдаг шигээ дотоод эрүүл мэнд ч тийм л байх учиртай. Тиймээс энэ удаад мөөгөнцөр хэмээх халдвараас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл бэлтгэлээ.

Юуны өмнө түүний талаар эхлээд бяцхан танилцуулга хийе. Мөөгөнцөр нь байгалиасаа бидний үтрээнд тодорхой тоо хэмжээтэйгээр оршдог. Харин бидний биед явагдах элдэв өөрчлөлтийн улмаас энэ тоо хэмжээ хэвийнээс хэтрээд эхэлбэл загатнах, хорсгох зэрэг зовиуруудыг учруулдаг байна. Ингэхдээ биеийн эсэргүүцэл сулрах, эстрион даавар хэт өндөрсөх, жирэмслэх зэргийг андахгүй шүү. Мөөгөнцрөөс айх хэрэггүй. Харин тэмцэх аргаа л сайн олох хэрэгтэй.

 

Аль болох байгалийн гаралтай хүнс хэрэглэ

Тийм ээ, интернэт орчин дахь мэдээллүүд ч энэ талаар зөндөө л нийтлэл, мэдээллийг бидэнд өгч байна. Гэхдээ л энэ үнэн шүү. Маш олон судалгаанаас харахад аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс элдэв халдвараас өөрсдийгөө сэргийлж чаддаг байна.

Жишээ нь, бидний амтархан идэх дуртай тараг гэхэд үтрээг үргэлж эрүүл байхад тустай олон бактерийг агуулсан байдаг аж. Үүгээр ч зогсохгүй нандин эрхтэнийг маань хагаалж байдаг бусад бактерийн өсөлтийг ч дэмждэг гэнэ шүү.

Хэдийгээр өдөр бүр тараг идсэнээр үтрээний элдэв халдвараас бүрэн хамгаалдаг гэсэн шинжлэх ухааны баталгаа байхгүй ч эмэгтэйчүүдэд энэ хэрэглээ нь хэчнээн чухал болохыг ойлгуулахыг зорилоо.

Түүнчлэн сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд тараг идэж заншвал үтрээний орчныг эрүүл байлгахад тустай аж.

Италид хийсэн нэгэн судалгаагаар байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг бүсгүйчүүдийн үтрээний халдвар 5 долоо хоногийн хугацаанд 87 хувиар буурсан байжээ. Ийм дүн гарчихаад байгаа ч одоо хэр нь шинжлэх ухаан таргийг үнэхээр анагаагч мөн эсэхийг баталж чадаагүй л байна.  

 

Жирэмслэлтээс хамгаалах эм сонгохдоо эстрион дааваргүйг нь аваарай  

Эстрион даавар биед ихдэхээрээ олон төрлийн халдварын үндсийг тавьдаг байна. Эмэгтэйчүүдийн эмч нар ч мөөгөнцрийн халдвар авч байсан бүсгүйчүүдэд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхдээ энэ даавар бүхий бэлдмэлийг сонгохгүй байхыг зөвлөдөг. Ингэснээр халдвар тарах нөхцлийг бууруулж чадна гэж тэд үзэж байна.

 

Даавуун дотуур өмд өмс

Дотуур өмд сонгохдоо өнгө, загвар, хийц, стил чухал л даа. Гэхдээ хамгийн түрүүнд нандин эрхтэнийхээ эрүүл мэндийг бодож байгаарай.
 

Үүний тулд үгэлж хуурай байдлыг хадгалах, агаар, дулаан сайн хэвтрүүлдэг даавуун дотуур өмд сонгохыг зөвлөж байна. Учир нь үтрээний халдвар чийглэг орчинд үнэхээр “хайртай” байдаг юм шүү. Тийм л газар өсч үржих нөхцлөө болгодог.

Харин даавуун дотуур өмд нь чийг даадаггүй учраас хамгийн эрүүл орчныг бүрдүүлж өгдөг байна. Тэгвэл нийлэг эдээр хийсэн дотуур өмд биед наалдаж, чийглэг орчныг бүрдүүлснээр халдваруудыг урин дууддаг аж.

 

Эмэгтэйчүүдийн элдэв үнэртэн, саван хэрэглэхээс татгалз

Үнэнийг хэлэхэд, эмэгтэйчүүдийн гэх тодотголтой элдэв сайхан үнэртэй үнэртэн, саванд таны үтрээ тийм ч дуртай биш шүү. Сүрчиг болоод элдэв бэлдмэл нь үтрээний орчныг өөрчилж, халдвар тархах таатай нөхцлийг бий болгодог. Салахын аргагүй сайхан үнэртэй саван ч гэсэн таныг дотоожны цаадах халдварт бариад өгч мэдэх юм. Эдгээрийг хэрэглэхгүй л бол болохгүй байгаа биш дээ, ямар. Зүгээр л орхичих. Энгийн байх тусмаа л эрүүл шүү дээ.

 

Үтрээгээ өдөр бүр угаа

Зүгээр л ус шүршээд өнгөрөх гэж байна уу. Үгүй дээ, нандин эрхтэндээ ийм тоомжиргүй хандаж болно гэж үү. Ямар нэгэн нэмэлт элдэв үнэртэн, ариутгадаг гэсэн саван хэрэглэхгүйгээр энгийн хэрнээ нямбалан цаг гаргаж үтрээгээ өдөр бүр угааж байгаарай.

Харин угаахдаа дотуур угаалга хийж огт болохгүй. Гараа сайтар савандаж угаасны дараа гадна талаас нь дээрээс нь доош чиглэсэн байдлаар бүлээн усаар өдөр бүр угааж заншаарай.

Түүнчлэн бассейнд сэлэх, саунд суусныхаа дараа дотуур өмдөө цаг алдалгүй сольж заншаарай. Үгүй бол нөгөө л чийг гэдэг гайхал чинь халдвар дамжуулна шүү.

Мөн гадны жорлонгийн суултуур дээр суухдаа заавал ариун цэврийн цаас дэвсэж байгаарай.

 

Байгалийн эхийн анагаагч эмнүүдээс бүү татгалз

Байгаль эх үргэлж бидний төлөө бүтээж байдаг. Тэр чамайг өөрийгөө хамгаалахад чинь зориулж төрөл бүрийн анагаагч эмүүдийг бүтээсэн юм шүү дээ.

Цэвэр, сайн хадгалсан кокосын тос мөөгөнцөр тэргүүтэй халдваруудыг устгах шидэт бодисыг агуулсан байдгийг чи мэдэх үү. Өдөрт хэдхэн удаа энэ тосыг үтрээгээ тойруулан яг л чийгшүүлэгч шиг түрхэхэд л хангалттай.

Өөр нэг арга байна. Хэдхэн хумс сармис бидэнд хэрэгтэй. Бүх халдвар сармисанд агуулагддаг анагаагч бодисоос нь айдаг юм шүү. Сармисыг идэх, эсвэл хэдэн хумсыг нь няцалж шүүсийг нь гаргаад яг л кокосын тос шиг түрхэж ч болно.

 

Хангалттай унтаж амар

Чиний дархлааны систем бол элдэв халдвартай тэмцэх хамгийн чухал зэвсэг. Харин чи түүнийг хангалттай цэнэглэхгүй бол тэр үүргээ хэрхэн биелүүлэх билээ. Судалгаанаас харахад та шөнийн 8 цагийн турш нэг сэрж, нэг унтаад өглөөг угтлаа гэхэд бие тань хангалттай амралт, нойр авч чадаагүй байдаг аж. Харин та бөх гэгч нь сайн унтаж амарч чадвал энэ нь биеийн жинхэнэ цэнэг болох бөгөөд үтрээний орчны тогтвортой байдалд ч сайнаар нөлөөлдөг байна.

 

Эрүүл хоол хүнс сонго

Бид байгалийн гаралтай хүнс хэрэглэх нь хэчнээн чухал болохыг өмнөх хэсгээс уншсан шүү дээ. Харин одоо ходоодонд маань орж байгаа бүхий л хоол хүнсний талаар ярилцъя.

Ялангуяа, мөөгөнцрийн халдвар чихэрлэг, цавуулаг ихтэй хүнсэнд маш их дуртай. Чи ийм хоол идээд л байвал доор чинь халдвар үржээд л байна гэсэн үг байх нь.

Тиймээс эдгээр хүнснээс аль болох татгалзаж, халдварын эсрэг эмчилгээ хийлгэж байхдаа эмчээсээ ямар хоолны дэглэм барих талаар ч дэлгэрэнгүй, зөвхөн өөртөө тохирохыг нь бичүүлж аваарай.

Дашрамд дурдахад ихэнх халдварын үед согтууруулах төрлийн ундаа, чихэрлэг хүнс, цавуулагтай хүнсний ногоо (төмс, лууван, хүрэн манжин) зэргийг хэсэг хугацаанд хорьдог байна.

Төгсгөлд нь хэлэхэд, үтрээгээ өдөр бүр эрүүл байлгах нь тийм ч хэцүү зүйл биш ээ. Бид амьдралын зөв хэмнэлтэй байхад л хангалттай шүү дээ.

Төмсний нухаш хийх


Төмсний нухаш бол хоёр дугаар хоолны хамгийн гол бөгөөд түгээмэл хэрэглэгддэг хачир шүү дээ. Төмсний нухаш бэлтгэх амархан учраас хүн болгон өөрийн жороор бэлтгэдэг. Гэхдээ амархан гэлтгүй төмсний нухшийг рестораны жороор хийж хэвшиж сураарай.

 

Эх сурвалж: http://www.1000jor.mn/recipes/more/72

Алхам 1

Төмсийг угааж, цэвэрлэн хальслаад 1 цайны халбага давс хийсэн 500мл цэвэр усанд зөөлөн гал дээр 30-40 минут буцалгана. Төмс аяндаа зөөлөрч үйрэх шинжтэй болно.

Алхам 2

Болсон төмсөө уснаас гаргаж няцална. 2-3 чимх давс хийж сайтар холиорой.

Алхам 3

Ингээд төмсөө маш бага хэмээр халаасан хайруулын тавган дээр хийж цөцгийн тос/масло хийж хуурна. Гал зөвхөн бүлээтгэх хэмийн халуун байна. Шарахгүй
Бешамель соус, татсан махтай лазань

Орц:

Вино \хуурай, улаан\                      5 х.х.

Оливын тос                                    2 х.х.

Сонгино                                         1 ш.

Сүү                                               1000 мл.

Гурил                                             50 гр.

Нунтаг хар перец                            1 ц.х.

Давс                                              2 чимх

Элдсэн гурил                                   0,25 багц

Масло \сливочное\                           50 гр.

Лууван                                             1 ш.

Задь \нунтаг\                                    1 ц.х.

Гахайн татсан мах                           500 гр.

Хатуу сыр                                        200 гр.

Паста \томатная\                              2 х.х.

Алхам 1

Бешамель соустай лазань хийх үндсэн бүтээгдэхүүнүүд: гахайн татсан мах, лууван, сонгино, элдсэн гурил, пармезан, вино, сүү, масло, халуун ногоо.

Алхам 2

Эхлээд соусаа бэлдэцгээе. Том хайруулын тавганд 40 гр. масло халаагаад гурилаа нэмнэ.

Алхам 3

Гурилаа 2-3 минут байнга хутган шарна.

Алхам 4

Хагас стакан сүү үлдээгээд бусдыг нь маш сайн халаана. Гэхдээ буцалгаж болохгүй. Мэдээж сүү чинь болсон сүү байх ёстой.

Алхам 5

Хайруулын тавагруугаа бага багаар хийнэ. Ингэхдээ байнга хутгана. Дунд зэргийн гал дээр зуурмагаа холилдоод өтгөртөл нь байлгана.

Алхам 6

Зуурмаг маань ямарч бүхэлгүй, өтгөн байх ёстой. Яг л цөцгий шиг. Дараа нь задиа хийгээд сайн хутгаад галаасаа авна.

Алхам 7

Сонгино луувангаа цэвэрлээд жижиг дөрвөлжин хэрчинэ.

Алхам 8

Том хайруулын тавгандаа үлдсэн масло, оливын тосоо халаана. Тэгээд ногоогоо шаргал болтол нь шарна.

Алхам 9

Дээр нь татсан махаа хийгээд 2-3 минут шарна.

Алхам 10

Дараа нь улаан вино, тал стакан хүйтэн усаар шингэлсэн улаан лоолийн пастагаа хийгээд сайн давсалж, перец цацаж өгнө.

Алхам 11

Тагийг нь тавиад зөөлөн галаар 30-40 минут чанана. Ингэхдээ ойролцоогоор 15 минутын дараа үлдээсэн сүүгээ хийгээрэй.

Алхам 12

Сырээ том үрэгчээр үрнэ.

Алхам 13

Галд тэсвэртэй савныхаа ёроолд элдсэн гурилаа дэвсэнэ. Доор нь зориулалтын тугалган цаас дэвсэж болно.

Алхам 14

Дараа нь сая хийсэн махаа тавина.

Алхам 15

Махан дээрээ хэдэн хоолны халбага соус хийнэ.

Алхам 16

Сырээ ахиухан тавина.

Алхам 17

Дахиад элдсэн гурилаараа бүтээж өгнө. Дахин 14,15,16-р алхамуудыг давтана. Хэрэв сав маань 15х20 см хэмжээтэй бол хавчуурга нь 2 давхар, гурил нь 3 давхар болно.

Алхам 18

Хамгийн дээд талын гурилыг соусаараа бүрээд сырээ маш сайн тавьж өгнө.
Толигор зөөлөн арьсны нууц Венец маск

 

news-image

Хаврын улирлын хуурайшилтаас сэргийлж толигор зөөлөн арьстай болгох Венец маскыг хэрхэн бэлдэх аргыг та бүхэндээ танилцуулж байна.

Венец маск бэлдэхийн тулд эхлээд 1 хоолны халбага крахмалыг 100 мл хүйтэн усанд найруулж, дээр нь мөн ийм хэмжээний час халуун ус нэмнэ. Ингээд өтгөртөл чанаад гал дээрээс аваарай.

Одоо дээр нь 5 хоолны халбага луувангийн шинэ шүүс, 1 хоолны халбага цөцгий хийж хутгана. Энэ бүхнээ сайтар хольсны дараа нүүр, хүзүүгээ цэвэрлээд түрхээрэй. 25 минутын дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй.

Венец маскийг 7 хоногт 2-3 удаа хэрэглэж болно. Хэрэв та чухал хүлээн авалт, үдэшлэг дээр сайхан харагдахыг хүсвэл энэ маскийг 3 хоног дараалан тавиарай. Нүүр, хүзүүний үрчлээ тэнийж, арьс тань толийн чангарч, сайхан гэрэлтэх болно.

Хаврын улиралд нүүрээ хэрхэн арчилах вэ?

Хаврын улирал болохоор  бидний арьс хуурайшиж эхэлдэг. Тиймээс энэ улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос түрхэж эхэлдэг. Харин арьс хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.


           Нүүрний арьсыг гадны хүчин зүйлийн нөлөөний цочролоос хамгаалах нь арьсанд шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс дутуугүй чухал юм.


Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж, чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг. Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь хор нөлөөтэй.


Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш. Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой. Харин хуурай арьстай хүмүүс 7 хоногт 1 удаа ингэж угаахад гэмгүй. Бүлээн сүүнд зүсэм цагаан талх дүрж дэвтээгээд дээр нь буцалгасан, тасалгааны хэмтэй ижил бүлээн ус нэмээд угаах жор нь бүх төрлийн арьстай хүмүүст тохирно.



Угааж цэвэрлэсэн нүүрэнд багахан хэмжээний сүүн шингэн, тослог багатай тос түрхээд шингэтэл нь арчилгүй байлгах нь мөн л тустай. Хэвийн болон хуурай арьстай хүмүүс өдөрт хэд хэдэн удаа нүүрээ усаар норгож тос нимгэн түрхэх нь арьсанд тэжээл өгч, залуужуулан, чангаруулж, хуурайшиж сулрахаас сэргийлдэг байна.


Өглөө нүүрэндээ энгэсэг тавихдаа тослог багатай тос түрх, үүнд нүүрээ угаасны дараа шавшдаг тослог сүүн шингэн маш тохиромжтой. Тосыг арьсны шугамын дагуу духнаас чамархай, хамрын угалзнаас чамархай, амны өнцгөөс чихний дэлбэн, эрүүнээс чихний гэдэс хүртэл чиглэлтэйгээр түрхдэг. Нунтаг энгэсэг нь таны нүүрний өө сэвийг дарна гоо сайхныг тодотгоод зогсохгүй цаг агаарын элдэв үйлчлэлээс нүүрний арьсыг хамгаалах давхарга болж өгдөг.



Энгэсгийг өдөрт хэд хэдэн удаа дээр дээрээс нь давхарлан түрхэх нь арьсыг хуурайшуулж эсвэл арьсны нүх сүвийг бөглөдөг. Компактный буюу шахмал энгэсэг нь илүү нимгэн түрхэгдэж, тогтвортой бат бөх давхрага үүсгэдэг. Ийм учраас эмэгтэйчүүд шахмал энгэсгийг илүүд үздэг. Орой бүр нүүрнийхээ арьсийг сүүн шингэн шингээсэн хөвөнгөөр сайтар цэвэрлэж дараа нь ус, цийдэм, тараг, өргөст хэмхийн шүүс зэргээр шавшаад дахин угаа.


Гоо сайхны бүтээгдэхүүнээ хэдийгээр үйлчилгээ нь сулраагүй байсан ч хэсэг хугацааны дараа, ялангуяа тэжээлийн тосоо сольж байх нь зүйтэй. Учир нь 1-2 сарын дараа бүтээгдэхүүн таны арьсанд дасал болж идэвхтэй элементүүд нь анхных шигээ ашиг тусаа өгч чадахаа больдог.

(Нийт: 546)